Thursday, April 22, 2010


Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
Чи яг ус шиг
Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй
.................................Эрдэнэсолонго

Энэ хүнийг би уг нь аль 2 жилийн өмнө явуулах ёстой байсан. одоо болтол дотор минь хэвээрэ. Гэхдээ ийм төсөөлөөд одоо болтол амьдруулах хортой гэдгийг ойлгосон.
Явуулахаар шийдсэн.

No comments: