Лолита уншсан хавар тэр над дээр өөрийн биеэр амилж ирсээн. Үнэн шүү. Миний *Бае* амьдралын хэдхэн хормууд. :) Би хар юүдэнтэй цамц, улаан гутал чи саарал мак цагаан өмдтэй урлангийн хашаанд нөгөөх зүйлээ гаансанд нэрж тамхилаад, жижигхэн амнаас чинь гарсан могой луу туулайн зэрэмдэг дүрсүүдийг би шоолж хөхрөөд бөөн хөхрөлдөөн.
Тагтан дээр араас минь тэврээд хэвтдэг байсан өдрүүд , гэхдээ мартиныг уншиж өгөхөд чинь тагтны хөшиг салхи 2 чиний үсээр зөндөө их тоглоод,Чиний хийж өгдөг миний голдог амтгүй хоолнууд. Шарталт ... хүйтэн устай банн-нд чамайг зөндөө их тамхи татуулсан. дүүрэн л үнс.. ммхм Лолита, Лолита Нэрийг нь хэлэхээр хэл тагнайд 3 алхаж яадаг яадаг. Гэхдээ л чи миний зүрхэнд тултал цуурайтуулж чадаагүй.
Тэрний өмнөх хавар бүр солиормоор. Энэ үг нь багадаад буглам даамжрал гэвэл ононо. Би яг Малина -д дурласан хүүгийн дүрд тоглож байгаам шиг эхэлж Парадайзо шиг л төгсдөг.
Миний амьдралд учирсан хүн бүр л чи намайг санахуу гэж асуудаг. Би хэзээ ч мартаж чадахгүй тэр хүн л надаас хэзээч энэ үгийг асуугаагүй гэдэг шиг л. :)
энэ хаврын эхлэлийг би Энхтайвны гүүрэн дээр зураг авсан тэр шөнө гэмээр байна. Тэгэхэд жаахан хүйтэвтэр байсан ч хажууд нь зогсоход халуу шатаад их бүгчим санагдсан. / Ер нь тэр үеэс л миний зүрх бүгчимддэг болсон байх/ үс руу халуун агаар үлээгээд хажууд чинь ойрхон ч зогсож чадахгүй. за энэ дурсамжийг ингээд л төгсгөмөөр байна. төгсгөл нь жаахан гунигтай.
Энэ хавар уу? :D
нээрэн их халуун өвөл болж өнгөрсөн