Wednesday, May 13, 2009

өчигдөр лолита авч уншсан. Таалагджийна. уншихаар гижиг хүргээд амьсгалахад барьц алдаад л лол.. заза нэг иймэрхүү битүү бүгчим хөшгөө татсан ганцаардалдаа нэг ийм ном оруулсан шээээээээг.. хэзээ би ийм байлаа. Хэзэээ... Хэзээ би өөрийгөө цоожлоод ингэж байж чаддаг байлаа даа. Урд нь өөрийгөө олсон гэж боддог би түр зуурынх л байж. Одоогийн байдал ммаань түрхэн зуурынх гэхдээ бас л миний мөн чанар. Хүн ер түрхэн зуурын энэ олон угалзууд дунд дандаа л мушгирч дандаа л өөрийгөө олж байх ёстой юму. Хамгийн сонин нь түр зуурын зогсолт бүрт/эсвэл эхлэл бүрт/ өөртөө өгөх өөрийгөө ойлгох дүгнэлт гарч ирдэг. Дүгнэлт 4: Одоогийн мартин зүгээр толгой нь эргэсэн мангар амьтан. Өөрийнхөө ухаан бодолдоо эргэлдсэн. ахин ахин өөрийгөө давтан өглөөгөөс орой хүртлэх хоногууд нэг л янзаар хөглөр

Wednesday, May 6, 2009

Ойрд ердөөсөө шинэ зураг авагүй. ойрд гэж дээ бараг 4 5 сар шахуу гараа хумхисан.
Нэг л зүйл болохгүй дотор орооцолдчихоод. Яг үнэндээ миний дотор амьдардаг, би л царайг нь мэддэг тэр эмэгтэй надтай ярихаа байгаад удчихсан. Урд нь тэр надад бүх л зүйлийг ярьж тэрнээс сэрэл мэдэрхүйгээ аваад байдаг байсан юм. Нэг үгээр хэлбэл тэр миний Онгод. Одоо надад уурлаад эргээд хараад суучихсан. Come on ... Өнгөрсөн шөнө ахиад л би түүнийг зүүдэллээ. хэхэ тэр байхгүй болохоор би нэг л Даль жигүүрээ алдсан хараацай шиг л . Гэхдээ би учир шалтгааныг нь төвөггүй ойлгочихсон. Ойлгочихсон хэрнээ албаар юу ч хиймээр ямар ч алхам алхмааргүй зүгэээр л нүдээ аниад чагнаад байгаам шиг. Бүхэлдээ үг хэл минь хахчихаад. ахиад л жаахан хүлээхээс