Monday, December 15, 2008

Гахчихлаа

Доторх минь өвчин орсон юм шиг л шархлаад. Юу чюм шигдчихээд амьсгалж болохгүйн.

Thursday, December 4, 2008

Эзгүй..,

Тэр орой цас ороод л байсан. Би ч ажлаас 12 дөхөж байхад гарсан. гудамжинд хэн ч байхгүй. Эргэн тойрон чимээ аниргүй. цав цагаан. би яагаад ч юм тэр гудамаар биш өөрийнхөө дотор өнгийн ороод алхаад байгаам шиг л байсан. дулаахан бас жихүүн чимээгүй гунигтай дүнсгэр. миний орон зай яг л ийм дээ. Цас ороод л тэр цагаан орон зай улам бүр хоосроод л байсан. удаан алхсаны эцэст урд минь хүний хөлийн мөр зурайсан. өөрийнхөө дотор алхахдаа анх удаагаа л өөригөө хүлээгч гэдгээ ойлгосон. Эзгүй чимээгүй сэтгэл минь. Эзгүй, эзэнгүй гэдэг үгсийн хооронд ялгаа байгаа. Эзэнгүй гэвэл эзэн огт байхгүй, харин эзгүй гэвэл байсан гэхдээ одоо алга гэсэн үг.Энэ хөлийн мөрийг хар л даа